Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Алсын хөхрөгч уулнаа Аав л ижий минь суугаа Үүлс уулсын гүнд Үр л хүү чинь суугаа...
Хайрт минь
Хайрлачихаад
Хариу нэхдэггүй хонгор минь
Хамгийн намуухан шөнийг ч
Надгүй үдчихээд
Хачин гүн санаа алдалтад минь
Өөрийнхөө тухай шүлэг бичээд
Бичсэн цаасаа жижиглэж ураад
Урсан цаасаа амандаа хийлээ
Би амтагдахгүй байлаа
Эргэнэ, эргэнэ
Эргээд л ирнэ
Энэ л бодол
Эндээ л орооцолдоно
Нээрээ өчигдөрт би байлуу?Амрагийн харцаар гоёсон хүмүүс дунд
Алхсаар л, алхсаар л би
Амрагаасаа төөрөв.
Амьдын жаргалд бялуурсан хүмүүс дунд
Амьдарсаар л, амьдарсаар л би
Амьдралаас төөрөв.
2009.10.16 Намрын дунд сарын шинийн арван долоон

Би уржигдар төрсөн
Өчигдөр үхчихлээ
Өнөөдөр диваажинд байна
Маргааш хаачих юм
Бүү мэд!
2009.10.19
Энэ дэлхийн хамгийн үнэтэй ус бол "эмэгтэй хүний нулиис". Тэр дундаа таны хайрладаг хүнийх бол бүр их үнэтэй.
Миний хувьд хайртай ээж, найз охин хоёрын минь нулимс л юм даа.
Тиймээс хайртай эмэгтэйчүүдийнхээ нулимсыг үзэлгүй хайрлаж байгаарай...

Хонгорзул сонин дээр энэ шүлэг гарсан байна. Би ер нь энэ хэддээ их хайргүй юмаа. Хаа нэгтээгээс л олох юм...
Мөрөөдмөөр гэвч мөрөөдлөөс чинь ч хол
Хүлээмээр гэвч хүлээлтээс чинь ч уртад
Итгэмээр гэвч итгэлээс чинь ч илүүд
Өчүүхэн гэвч өчүүхэнээс ч жижигхэн
Өөрт минь зориулсан орон зай байгаа гэдэгт
Мөрөөдлөөс, хүлээлтээс, итгэлээс ч илүү
Найдаж байна...
Бүхнээс хол, бүхнээс урт, бүхнээс илүү
Жижигхээн тэр орон зайд
Жинхэнэ хайрыг бүтээчихээд
Жил саруудын турш хамтдаа хорогдохыг хүсвэл
Хайрт минь чи яах вэ?
2009.09.5
Унаад ургасан навчисын
Урд төрлийнх нь тухай
Уйтгарт үлгэрийг сонсож
Удаан суулаа...
Чамайг хүлээхэд
Цаг хугацаа удаан
Чамайг ирчихвэл
Цаг хугацаа дуусчихна
Битгий ирээрэй...
Та ганцаарддаг уу? Их энгийн бас амархан асуулт санагдана... Хэрэв та ганцаараа байх дуртай, таныг хүмүүс сайн ойлгодоггүй бол тиймээ би ганцаарддаг гэж хариулах байх. Харин та нийтэч, байнга л хүмүүсийн дунд явдаг, хэнтэй ч хамаагүй зовлон жаргалаа хуваалцчихдаг нэгэн бол би тийм амархан ганцаарддаггүй ээ гэх бий.
Гэхдээ жинхэнэ ганцаардал гэж юу вэ? Хэзээ хүмүүс жинхэнэ ганцаардлыг мэдэрдэг вэ? Яавал түүнийг даван туулж чадах вэ, эсвэл бүр яавал ганцаардалыг өөртөө урин дуудаж чадах вэ? Түүнд хэрэгтэй зүйл бий юу? гэх зэрэг олон олон асуултууд бидэнд бий.
Ингэхэд ер нь яг хэдийд, ямар үед ганцаардалыг бид мэдэрдэг юм бол? Гэртээ ганцаараа байхдаа юу, ганцаараа машин барьж явахдаа юу, сайхан ярилцаж нөхөрлөх хүнгүй болсон үедээ юу, эсвэл хайртай хүн тань дэргэд чинь байхгүй үед үү? Хүн болгон л өөр өөрийнхөөр бодож байгаа байх.
Гэвч ганцаардалыг арай өөрөөр мэдэрч, түүнийг ашигладаг хүмүүс бидэн дунд байдаг. Тэд ганцаардалыг өөрийнхөө уран бүтээлийг хурцлах хэрэгсэл болгон ашиглаж, чухам ганцаардлаас л маш торгон мэдрэмжүүдийг олж авдаг. Дотоод сэтгэлийн чандад хүрсэн гэх хүмүүс ууланд даяанчлан, цөлд мацаг барин байхдаа түүнд дөхсөн гэдэг. Үгүйдээ л өрөөндөө бүгэн сууж ямар нэгэн гэгээн зүйлд хүрэн гайхамшигтай мэдрэмж, сэтгэлгээний мөртүүд, уран зураг, уянгат сайхан аялгууг зохиосон нь илт. Ингээд бодохоор ганцаардал гэдэг хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэт санагдана. Гэвч миний хувьд үүнийг ганцаардах гэж үзэхгүй. Хүн угаас байгалийн шинж нь хүмүүсийн дунд байх эрмэлзэлтэй амьтан. Гэтэл тийм боломж байхгүй болсон үед дотоод сэтгэлдээ бусад хүмүүсийг өөрөө орлон, өөртэйгөө ойртож дотносдог. Ингэсэн үед хорвоог таних боломж илүү нээгддэг байх магадлалтай. Тэгээд ч дорнын их Дао "Ухаант хүн гэрээс гаралгүй хорвоог таньдаг" гэж сургадаг байх л даа. Үүнийг ганцаардал гэх нь утгагүй шүү дээ.
Сарны гэрэл дэхь сүүдрээ
Хүрэмнийхээ завсараар хараад
Салхины зүгт алхнам
Хүрэх эцсийн зогсоол бий үгүй
Алин болохыг санаа алдахаас
Өөрөөр хэзээ ч үл мэднэм
Дээшлэн дээшлэх бүртээ
Доошлон доошлон буйгаа
Хөлний доорхи зайгаар баримжаалнам
Чиний төлөө, өөр нэгэний төлөө
Чимээгүйрүү, нүргээнрүү хурдлан буйгаа
Нам гүмээс холдох бүртээ мэдэрнэм
Хэн нэгэн, ямар нэгэн учралыг тэврээд
Хэзээ нэгэн цагийг хүлээн суугааг
Салхины анираас сонсном...
Эргэх бүхэн эцэсгүй ч, төгсгөл зүгтээ
Эрчлэн эрчлэн яарнам...
2009.10.16